Profile PictureMeira
0 left

Өөрийгөө таних 50 асуулт & заавар

$2.95
0 ratings

Танилцуулга👇🏻💖

Би анх Америкийн их дээд сургуульд өргөдөл явуулж байхдаа өөрийгөө тодорхойлсон эсээ бичих зорилгоор өөрөөсөө эдгээр асуултыг асууж эхэлсэн. Энэ болгон намайг хэзээ ч өөрөөсөө асууж, тунгааж байгаагүй зүйлсийг бодох, өөртэйгөө харилцах боломж олгож, хэн гэдгээ танихад тусалсан. Хэцүү, тухгүй, бүр хоолой зангируулам асуултууд байсан ч цаг гаргаж нухацтай хариулах тусам өөрөөсөө нуусан өөрийгөө таньж, өөрийгөө ойлгодог, тусалдаг хамгийн том давуу талаа хөгжүүлж чадсан гэж боддог. 🥰

(дэлгэрэнгүйг template дотроос уншаарай)

Self-awareness яагаад чухал вэ?🤔

Self-awareness бол хүнд байх хэрэгтэй хамгийн чухал зэвсэг нөгөө талаараа сөрөг зүйлсээс хамгаалах хамгаалалт гэж би боддог. Өөрийгөө таньсан хүн өөрөөсөө зөв асуулт асууж, сайн шийдвэр гарган, зоригтой, өөрт итгэлтэй байж чаддаг. Өөрийн үнэ цэн, давуу сул талаа мэдэж байгаа хүнд хэн нэгний сөрөг үг үйлдэл нөлөөлж, гуйвуулдаггүй. Ингэж өөрийгөө таньж ойлгосон хүн бусдыг таньж ойлгох, харилцахдаа илт сайн байдаг. Энэ нь ялангуяа өөрийн бизнесээ эхлүүлэн үр дүнтэйгээр багаа удирдах суурь чадвар болсон.

Зорилго: 🎯

Энэхүү template танд доторх 50 асуулт болгонд өөрийн хурдаар, нухацтай хариулж өөрөө өөртэйгөө үр дүнтэй асуултыг хүрээнд ярилцахад туслах зорилготой. 💯 Асуултууд хувь хүнийг бүрдүүлэхэд нөлөөлдөг гэр бүл, хүүхэд нас, сонирхол, чадвар гэх мэт үндсэн хэсгүүдэд хамаарах нийт 50 гүн гүнзгий асуултаас бүрдсэн. Асуулт болгон дүгнэлт бий болгох гэхээс илүү хүн хариулах явцдаа аливааг олон талаас бодох, нөлөөлсөн бодит явдлыг эргэн санах, ойлгоход илүү чиглүүлсэн учир яагаад гэх тайллыг хийхэд илүү тусална.😍✍🏻


💡Та тэмдэглэл хөтөлдөг эсвэл хөтөлж эхлэхээр төлөвлөж байгаа бол өөрийгөө танихад чиглүүлэх эдгээр асуултаас эхлэн бичээрэй.📝

Ашиглах заавар: ✍🏻

Асуулт болгон нэлээдгүй бодож, тунгаан, өөртэйгөө ярилцахад туслах асуултууд учир та тэмдэглэл хөтлөх хэлбэрээр өөрт тухтай цаг хугацаа гарган сууж бичиж хариулаарай. ✍🏻 Асуулт болгоны хуудас дотор та өөрийн хариултаа тэмдэглээрэй. Мөн хариулсан асуултаа бүртгэн 50 асуултаас хэдэд хариулснаа хөтөлснөөр тууштай хөтөлж дуусгахад тусална. 💯✨

Sold out, please go back and pick another option.
16 sales

Өөрийгөө танайх 50 асуулт тэмдэглэл template

Copy product URL
$2.95

Өөрийгөө таних 50 асуулт & заавар

0 ratings